Наадмын нээлт, хаалтын тасалбар өчигдөр 15 минутын дотор ДУУСЖЭЭ

2023 оны 7 сарын 03

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт байх авто зогсоолд байрлах автомашины зогсоолын зөвшөөрлийг олгосон. Тодруулбал, тус тасалбарыг хоёр дахь жилдээ enaadam.mn сайтаар дамжуулан борлуулж байгаа аж.

Тэгвэл өчигдөр буюу долоодугаар сарын 1-ний өдрийн 11:00 цагт enaadam.mn сайтаар борлуулагдсан Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбар эхний 15 минутад зарагдаж дууссан байна.

Энэ жилийн тухайд Үндэсний их баяр наадмыг төв цэнгэлдэх хүрээлэнд үзэхэд сүүдрэвчтэй суудлын тасалбарын үнэ 52, сүүдрэвчгүй суудлын тасалбарын үнэ 42 мянган төгрөг аж. Харин авто зогсоолд байрлах зөвшөөрлийн үнэ 21,000 төгрөг байхаар тогтоод байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648619
0 эможи

keyboard_arrow_up