Наадмын тасалбарыг enaadam.mn сайтаар дамжуулан 42000-52500 төгрөгөөр борлуулна
Ардын хувьсгалын 102 жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаад, дотоодын иргэдэд тасалбарыг 100 хувь цахимаар борлуулахаар болсон. Өмнө нь жуулчдын тасалбарын захиалгыг зөвхөн цахимаар 2022 оны зургадугаар сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлсэн.
Тасалбар авах жуулчдын тухайд дараах материалыг бүрдүүлэх аж.
Үндэсний их баяр наадмын тасалбарыг www.enaadam.mn цахим сайтаар ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэх юм. Тасалбарын үнийн хувьд сүүдрэвчтэй, сүүдрэвчгүй гэх хоёр төрлөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц тасалбар юм байна.