ШИЛЭН: В.Дарханбаатар МИАТ-аас гадна 4 компанийн ТУЗ-д ажиллаж сард 2 сая гаруй төгрөгийн цалин авч байна
Монгол Улсын Засгийн газраас зарласан “5Ш” ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд төрийн тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчид, хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлдэгчид, ашигт малтмалын зөвшөөрөл болон төрийн өмчит болон төрийн оролцоо бүхий компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байдлаар байршуулсан юм. Гэвч зарим томоохон төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг ил болгоогүйд олон нийт шүүмжлэлтэй хандсан.
Тэгвэл өнөөдөр /2023.04.24/ нээлттэй мэдээллийн санд "Эрдэнэс тавантолгой" ХК болон МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн мэдээллийг нээлттэй байршуулжээ. Тодруулбал, МИАТ ТӨХК-ийн ТУЗ-д С.Батболд, Б.Ганбат, Э.Баттулга, Б.Болор-Эрдэнэ, Ч.Мөнхтуяа, В.Дарханбаатар, О.Гэрэлмаа, П.Баатарсүрэн, Т.Болдоо нарын 9 хүн багтдаг. Тэдний сарын цалин 840 мянган төгрөг аж.
-ТУЗ-ийн гишүүн В.Дарханбаатар МИАТ-аас гадна төрийн өмчит дөрвөн компанид ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, сард 2 сая 230 мянган төгрөгийн цалин авдаг байна.
- Орхон АЗЗА - 230 000
- Булган АЗЗА - 230 000
- Хөвсгөл АЗЗА - 230 000
- Дорнод бүсийн эрчим хүчний систем ХК - 700 000
-МИАТ ТӨХК - 840 000 төгрөгийн цалин авч байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр төрийн албан хаагчийн цалингаас гадна төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүнээс нийтдээ сард 2 сая 230 мянган төгрөгийн цалин авч байна гэсэн үг юм.