ШУУРХАЙ: БНСУ дах Монголчууд нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ

2023 оны 1 сарын 02

Arslan.mn

БНСУ-ын Кёнгидо дахь Почон хотын цагдаагийн газраас 50 гаруй насны монгол залууг хүний амь нас хөнөөсөн хэргээр сэжигтнээр татаж баривчилсан талаар өнөөдөр /2023.01.02/ мэдээллээ.

Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр /2022.12.31/ Солонгос дах Монголчуудын шинэ жилийн үдэшлэгийн үеэр танилцсан Монгол Улсын иргэн 50 гаруй настай А, 30 гаруй настай Б нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар сэжигтэн А нь өөрийг нь үл тоомсорлож байна хэмээн 2023 оны нэгдүгээр сарын 01-нд шилжих шөнө хохирогч Б-г унтаж байхад нь хөнөөсөн хэрэг гарчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
4
ouch an post
1
confuse an post
angry an post
5
643826
13 эможи

keyboard_arrow_up