Дөрөв давсан Улсын цолтой нэг бөхөөс допинг илэрчээ
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн сорьцыг допингийн шинжилгээнд хамруулахаар БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. Тэгвэл энэ талаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: 4 ба түүнээс дээш давсан 64 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Сүүлийн хариу 8-р сарын 19-нд сүүлийн хариу ирсэн. 63 бөх допинг хэрэглээгүй. Нэг бөхөөс допинг илэрсэн. Шинжилгээг тухайн бөхөд биечлэн танилцуулаад, Б сорьц өгч шинжлүүлэх эсэхийг асууна. Орно гэвэл түүний нэрийг мэдээлэхгүй, орохгүй гэвэл нэрийг нь зарлана. Энэ бөх бол тавын даваанд унасан. Иймд цол нөхөж олгох асуудал яригдахгүй гэсэн үг. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломж байхгүй." гэв.
Тэгвэл тавын даваанд унасан бөхчүүд:
А. Цацавшир
Т. Баасанхүү
Ө. Даваабаатар
Х. Гантулга
Т. Бэгзсүрэн
Ш. Пүрэвгарьд
Ц. Мөнхбаяр
Н. Батзаяа