МҮБХ: Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарыг хуулийн дагуу эрэмбэлсэн

2022 оны 7 сарын 12

Arslan.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 1024 бөх зодоглолоо. Зүүн жигүүрийг дархан аварга Б.Бат-Эрдэнэ, бараан жигүүрийг дархан аварга Г.Өсөхбаяр нар тэргүүлэн барилдсан юм. Нэгийн даваа эхлэхийн өмнө дархан аварга А.Сүхбат өөрийгөө баруун жигүүрийн тэргүүн магнайд гарах ёстой гэдгийг Үндэсний бөхийн салбар хороонд хэлж маргаан үүсгэсэн. Харин Үндэсний бөхийн холбоо болон Үндэсний бөхийн салбар хороо баруун жигүүрийн тэргүүн магнайд дархан аварга Г.Өсөхбаяр гарах ёстой гэж үзсэн юм. Улмаар А.Сүхбат аварга "Өөрийгөө баруун жигүүрийн тэргүүн магнайд гарна" хэмээн багагүй хугацаанд маргалдсаны эцэст барилдахаас татгалзсан. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос тайлбар гаргалаа. 

Уг тайлбартаа "Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн дархан аварга бөхчүүдийн дунд эрэмбийн маргааны асуудал 2014 онд гарч байсан нь дахин давтагдав. Энэхүү эрэмбийг МҮБХ нь дараах хууль тогтоомжийн хүрээнд гаргасан болно. Тухайлбал:

2022 оны зургадугаар сарын 28-ны өдөр “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийг Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан бөгөөд энэ жилийн баяр наадам шинэ хуулийн дагуу зохион байгуулагдаж байна.

Тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Засгийн газар үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батална” гэж заасан. Улмаар энэхүү хуулийн шаардлагын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 6 сарын 29-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 257 дугаар тогтоол гарсан.

Тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Үндэсний Их Баяр Наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрэм” батлагдсан бөгөөд дүрмийн хоёрдугаар зүйлийн 2.10.2-т: “нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр эрэмбэлнэ" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
638643
1 эможи

Зочин
2022-07-17 08:32
Үхсэнийх нь хуулийн дагуу байдгийн ямар мэх,ямар ч хурд хүчгүй, дан булхай хийдэг үзэх харах юмгүй ӨСАХБАЯРААР ЯАДГИЙН БЭЭЭЭЭ
keyboard_arrow_up