Н.Наранбаатар: Шүүмжлэх нь хүний эрх. Хамгийн гол нь түмэн олон маань таашаал авсан бол боллоо

2022 оны 7 сарын 11

Arslan.mn

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг найруулсан Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нээлтийн ёслолын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Наадмын нээлт "Би хэн юм бэ? гэсэн асуултаас эхэлж байна. Би бол монгол хүн. Дээл малгайгаа өмссөн, энэ наадамд миний гэр бүл, худ ураг, хамаатан, найз нөхөд, нутаг зон олныхон бүгд ирсэн байна. Бид бол нэг үндэстэн түүхэн гайхамшигт үндэстэн гэдгийг хэлэхийг зорилоо.

Бэрхшээл тооцохгүй энэ сайхан өдөр. Хүмүүс наадмын нээлтийг орой хийвэл яасан юм, дэлхийн стандартыг дагая гэдэг. Бидний ялгамж ердөө энэ шүү дээ. Нартай 11 цагт ард түмнээ баярлуулна гэдэг монгол наадмын нээлтийн ялгамж гэж би хувьдаа ойлгодог. Энэ бол бидний онцлог. Нарлаг Монголын наран дор учир зүйгээ олоод үзнэ гэдэг нь гайхамшиг байх. Хамгийн гол нь түмэн олон маань таашаал авсан бол боллоо" гэлээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
638630
8 эможи

Зочин
2022-07-11 16:20
Нээлтийн арга хэмжээ сайхан болжээ. Танд баяр хүргэе. Ажлын амжилт хүсье.
keyboard_arrow_up