Г.Өсөхбаярын дараа эрэмбэлэгдсэндээ уурласан А.Сүхбат наадамд барилдсангүй

2022 оны 7 сарын 11

Arslan.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Тэгш ойн жилийн баяр наадамд 1024 бөх зодоглож байна. 

Зүүний магнайд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, бараан жигүүрийн тэргүүн магнайд дархан аварга Г.Өсөхбаяр нараар ахлуулсан 1024 хүчтэн барилдаанаа эхлүүллээ. Нэгийн даваа эхлэхийн өмнө дархан аварга А.Сүхбат өөрийгөө баруун жигүүрийн тэргүүн магнайд гарах ёстой гэдгийг Үндэсний бөхийн салбар хороонд хэлжээ. Харин Үндэсний бөхийн холбоо болон Үндэсний бөхийн салбар хороо баруун жигүүрийн тэргүүн магнайд дархан аварга Г.Өсөхбаяр гарах ёстой гэж үзсэн юм. Улмаар А.Сүхбат аварга "Өөрийгөө баруун жигүүрийн тэргүүн магнайд гарна" хэмээн багагүй хугацаанд маргалдсаны эцэст барилдахаас татгалзлаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
638629
5 эможи

Зочин
2022-07-11 21:40
Үйл үйлээ дагана аа гэж жоохон жудагтайхан байхгүй бол зүлэг ногоон дэвжээ хүртэл хүлээж авахгүй л бна шүү ойлгож бна уу хүүхээ
Зочин
2022-07-11 16:27
Өсөхбаяр гэж бүдүүлэг зэрлэг нөхөр 6 заан нэвтрүүлэгт орж байхдаа,хэдэн жилийн өмнө Сүхбатыг тийрсэнээ бараг л миний зөв байсан гэх гээд уучлаарай гэж мэддэггүй бүдүүлэг тэнэг нөхөр
keyboard_arrow_up