ФОТО: Эрүүл мэнд, цагдаа, цэргийн албаныхан Цэнгэлдэх хүрээлэнд орж ирж мэндчилэхэд, наадамчин олон ХҮНДЭТГЭЛ үзүүллээ
Үндэсний их баяр наадам цар тахлын улмаас хоёр жил хязгаарлагдмал хүрээнд ёслон өнгөрүүлснээс хойш энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд олон нийтээр цуглаж, баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр эрүүл мэнд, онцгой, цагдаа, цэргийн албаныхан Цэнгэлдэх хүрээлэнд орж ирж мэндчилэхэд, наадамчин олон баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
Тодруулбал, хүн төрөлхтөнийг хамарсан цар тахлын хүнд үед Монгол Улсын эрүүл мэндийн манаанд зогсож, Монгол Улсын иргэн бүрийн эрүүл мэнд, энх амгалан амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа унтраагүй итгэл, дундраагүй тэмүүлэл дүүрэн эрүүл мэндийн салбарын 58 мянган цагаан нөмрөгт баатрууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.
Мөн гамшиг осол, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалахын төлөө цаг наргүй ажилладаг онцгой байдлын албаныхан болон цагдаа, цэргийнхэндээ хүндэтгэл илэрхийллээ.