НААДАМ-2022 | Төв аймгийн Баян сумын Баасансүрэнгийн Нямжавын хээр АЗАРГА түрүү магнайд хурдаллаа

2022 оны 7 сарын 11

Arslan.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баярын Азарга барианд орж ирлээ. 

Энэ жилийн наадамд Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хээр азарга түрүүллээ.

  • Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн халзан азарга
  • Айргийн гуравт,  Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы титэм халзан азарга О.Батбилэг уяач уралдуулсан
  • Айргийн дөрөвт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Галбадрахын хүрэн азарга
  • Айргийн тавд, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын сумын Г.Батболдын хүннү халтар азарга тус тус хурдлав. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638619
0 эможи

keyboard_arrow_up