НААДАМ| Үндэсний их баяр наадмын нээлт долоон хэсгээс бүрдэнэ

2022 оны 7 сарын 11

Arslan.mn

Энэ жилийн үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг “Монгол бахархал” нэрийн дор монгол хүн, монгол үндэстэн, монголын ирээдүй, дөрвөн улирал, нүүдэлчин монгол, хүн байгалийн хүйн холбоо, монгол хэл бичиг, монголчууд биднийг дэлхийд таниулсан ололт амжилтууд, өв соёл, түүхэн уламжлал зэрэг агуулгаар илтгэн харуулахыг зорьж байгаа юм байна. 

Бидний оюун санааны нүүдэл зогсоогүй байгаа учир “Монгол бахархлаараа” омогшиж, дотоод нүүдлээ сэрээж, дэлхий нийтэд бид Монгол үндэстэн гэдгээ таниулж, бахархах сэтгэлийг төрүүлэхэд оршино.

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг минималист хэв маягаар хийх бөгөөд

1. Тулганы гал асаах хүндэтгэлийн ёслол,

2. Дөрвөн улирал оршихуй,

3. Монголын их амар амгалан /Пакс Монголика/,

4. Монгол хөг, ая дан,

5. Монгол хэл бичиг мину,

6. Тэнгэрийн элч, 

7. Төгсгөл буюу - Бид нэг үндэстэн гэсэн 7 хэсгээс бүрдэх юм.

Мөн энэ жил хаалтын үйл ажиллагааг урлагийн тоглолттой зохион байгуулах ба дрон үзүүлбэр ашиглахаар төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638611
0 эможи

keyboard_arrow_up