НААДАМ| Буриад сурын харваанд З.Ариунбат, З.Пэрэнлэймаа нар түрүүллээ
2022 оны 7 сарын 10
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын буриад сурын харваа өчигдөр /2020.07.08/-нд боллоо.
Нийт 120 гаруй харваач цэц мэргэнээ сорьж өрсөлдсөн буриад сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймгийн Матад сумын уугуул, Сэргэлэн сумын харьяат, Буриад сумын Улсын мэргэн, спортын мастер Золбаярын Ариунбат 64 сумаас 59 онон түрүүлж, Улсын хошой мэргэн боллоо.
Эмэгтэйчүүдийн төрөлд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, "Цахиур баг, Горгаз" ХХК-ийн харваач, спортын дэд мастер Загдхоролын Пэрэнлэймаа 64 сумаас 55 онон түрүүллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
638582
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс