Монгол Улсын төрийн далбааны өдөр тохиож байна
Өнөөдөр Монгол Улсын төрийн далбааны өдөр.
Уг өдрийг 2008 оноос жил бүрийн 7 дугаар сарын 10-нд тэмдэглэж ирсэн бөгөөд алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлдэг билээ.
Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заажээ.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, төрт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор олон улс орны жишгээр “Төрийн далбааны өдөр”-тэй болох хуулийн нэмэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар анх санаачлан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Батбаяр, Ц.Дашдорж, Д.Дамба-Очир нарын хамт 2009 онд УИХ-д өргөн барин батлуулж байжээ.