НААДАМ| Үндэсний их баяр наадмын өдрүүдийн ЦАГ АГААР
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж байна. Баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байхыг хүргэж байна.
- Энэ сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг зүүн аймгуудын нутгийн зарим газраар
- 9, 10-нд нутгийн хойд хэсгээр
- 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Дэлгэрэнгүй мэдээг эндээс үзнэ үү.