Наадмын нээлт болон бөхийн тасалбар борлуулагдаж ДУУСЧЭЭ

2022 оны 7 сарын 03

Arslan.mn

Энэ онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байна. Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс эхлэн нэгдсэн вэбсайтаас цахимаар худалдаалж буй. Тасалбарыг  долдугаар сарын 1-ны 13 цагаас эхлэн худалдаалж эхэлсэн юм.

Тэгвэл наадмын нээлт болон бөхийн барилдааны тасалбар өнөөдрийн байдлаар тасалбар бүрэн борлуулагдаж дуусчээ.

Энэ жилийн наадмын нээлт болон бөхийн тасалбарын үнийн тухайд сүүдрэвчтэй суудал нь 52500 төгрөг, сүүдрэвчгүй суудал нь 42000 төгрөг байсан юм.

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг эндээс орж үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638402
0 эможи

keyboard_arrow_up