Наадмын тасалбарын сүүдрэвчтэй 52 мянга, сүүдрэвчгүй нь 42 мянган төгрөгөөр борлуулна

2022 оны 6 сарын 29

Arslan.mn

Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жил www.enaadam.mn цахим сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэхээр болжээ.

Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52,500, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.

Иргэд www.enaadam.mn цахим сайтад нэвтэрч утасны дугаараа оруулан баталгаажуулах код авч, хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, Qpay болон Social pay ашиглан төлбөрөө төлснөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, мөн автомашины Г, М зөвшөөрөл захиалах боломжтой. Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болно.

Arslan.mn

 

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638330
1 эможи

Ганаа
2022-07-01 15:24
Тухайн тоогоор авах боломжгүй гэж гараад байх юм юу гэсэн үг вэ
keyboard_arrow_up