“Энэ жилийн наадмын төсөв 2.3 тэрбум төгрөг болгон буурууллаа

2022 оны 6 сарын 08

Энэ жил улсын баяр наадмыг хот, хөдөө гэж ялгалгүй нэгдсэн байдлаар долдугаар сарын 11, 12-нд тэмдэглэх Засгийн газрын шийдвэр гарсныг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр танилцууллаа. Наадмыг ямар зохион байгуулалтаар тэмдэглэх тухай түүний өгсөн мэдээллийг хүргэж байна.

Энэ жилийн баяр наадмаар "Улаанбаатарын үдэш" арга хэмжээ Хүй долоо худагт болно.

Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд тоглогдоно. Өмнө нь Соёлын Төв Өргөөнд болдог байсан.

Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадмын хаалтыг ёслол төгөлдөр хийнэ.

Морь, сур, бөх бэлтгэлдээ орсон. Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн батлах тухай асуудал УИХ-аар хэлэлцэгдэж буй. Ойрын өдрүүдэд батлагдана. Уяачид, наадамчдын санал бодол зарим зүйл дээр зөрүүтэй байдаг. Үндэсний өв соёл бахархал болсон наадмаа ямар нэг маргаангүйгээр хийнэ. Тиймээс хаа хаанаа анхаарч, хүлээцтэй хандаж, ойлголцож ажиллана гэж найдаж байна. Шинэ хууль батлагдахаар баяр наадмаар бөхийн зохицуулалтын шинэ хувилбарууд орж ирнэ.

Наадмын төсөв 2.3 тэрбум төгрөг. Тохижилт үйлчилгээнд зарцуулагдана. Наадмын төсөв нийслэлийн төсөвт тусгагддаг

Хуушуур идэх гэж Төв цэнгэлдэх рүү явах бус бүх гудамж талбайд үйлчилгээ явуулж, иргэддээ ая тухтай баярлуулна. Баянзүрх дүүрэгт Офицеруудын ордон зэрэг захын хэсгүүдэд ч үйлчилгээ гаргана.

Бүх насныханд зориулсан урлаг соёлын тоглолтуудыг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч бэлдэж байгаа.

Наадмын тасалбарыг цахимаар худалдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637754
0 эможи

keyboard_arrow_up