Н.Назарбаев: Төрийн бүх эрх мэдэл К.Токаевт байгаа, би гавьяаныхаа амралтад гарсан

2022 оны 1 сарын 19

Arslan.mn

Казахстаны Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн дарга асан Нурсултан Назарбаев улсад нь үймээн дэгдсэнээс хойш анх удаа олон нийтэд харагджээ. Тэрээр ард иргэдэдээ хандаж видео хэлбэрээр мэдэгдэл хийсэн байна. Мэдэгдэлдээ эрх баригчдын дунд үл ойлголцол байхгүй бөгөөд улс орныг К.Токаев удирдаж байгаа гээд өөрийгөө “Эх орондоо гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа” гэжээ. Түүний энэхүү мэдэгдэл нь Казахстан улсад одоо эрх мэдэл хэний гарт төвлөрөх болсныг хоёрдмол утгагүй илэрхийлж байна гэж шинжээчид дүгнэж байна.

Шингэрүүлсэн хийн үнэ хоёр дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор Казахстаны ард иргэд энэ сагрын 2-ноос эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан нь үймээн самуун болж өргөжсөн юм. Үүнээс болж Ерөнхийлөгч К.Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж гуйхад хүрсэн билээ. Мөн Н.Назарбаеваас ҮАБЗ-ийн тэргүүний албыг авсан бөгөөд түүнээс хойш Н.Назарбаев хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан юм. Энэ зуурт К.Токаев Н.Назарбаевын ойрын хүмүүсийг эрх мэдлээс зайлуулж эхэлсэн ба энэ сарын 17-нд гэхэд л Ерөнхийлөгч асны хамаатан хоёр ч хүн сайн дураараа албан тушаалаасаа буусан юм.

“К.Токаев улс орныг бүрэн засаглаж байгаа. Тэрээр ҮАБЗ-ийг даргалж буй. Удахгүй эрх баригч Нур-Отан намын даргаар сонгогдох болно. Тиймээс элит давхаргынхны дунд ямар ч тэмцэл, үл ойлголцол байхгүй. Энэ талаарх мэдээлэл нь ямар ч ор үндэсгүй” гэж Н.Назарбаев мэдэгдэлдээ онцолжээ.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
633892
2 эможи

Зочин
2022-01-22 19:44
Өвгөн ингэж төмсөг дүүлэх гэж
Намчин
2022-01-20 11:36
Нур Отон нь удахгүй Ток Отан болох байх даа
Зочин
2022-01-19 13:31
Чурка баран гэж ард түмнийг нь доромжилдог Оросууюын үлгэрт үнэн итгэчихсэн.
keyboard_arrow_up