Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн дундаж цалин

2021 оны 9 сарын 24

Arslan.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын нийгмийн даатгалын шимтгэл(НДШ)  төлөлтийн тайланд 2021 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 45.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 698.2 мянган ажиллагчид хамрагдсан байна. НДШ төлж буй ААНБ-ын тоо өмнөх (2020)  оны мөн үеэс 1.5 мянгаар, өмнөх улирлаас 579-өөр, ажиллагчид өмнөх (2020) оны мөн үеэс 21.9 мянгаар, өмнөх улирал (1дүгээр)-аас 6.2 мянгаар өссөн гэж Үндэсний статистикийн хороо (ҮСХмэдээлжээ.

НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын 104.7  мянга нь боловсролын, 89.5 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 78.7 мянга нь төрийн удирдлага ба батлан хамгаалах салбарынх ажээ.

НДЕГ-ын НДШ төлөлтийн 2021 оны 2 дугаар улирлын тайланд хамрагдсан 698.2 мянган ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх улирал (1 дүгээр)-аас 47.9 мянган төгрөгөөр өсжээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2 дугаар улирлын байдлаар 1.3 сая төгрөг болжээ Энэ нь  өмнөх (2020) оны мөн үеэс 69.1 (5.5%) мянган төгрөгөөр, өмнөх улирал(1 дүгээр)аас 15.5 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 1.4 сая, эмэгтэйчүүдийнх 1.2 сая төгрөг байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг салбар тус бүрээр авч үзэхэд уул уурхай ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.1 сая төгрөгт хүрчээ.  Харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 795.6 мянган төгрөг байна. ААНБ-д ажиллагчдын сарын дундаж цалинг 2015 оны 4 дүгээр улиралтай харьцуулбал 53.2 хувиар нэмэгдсэн. Гэхдээ худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 14.7 хувиар нэмэгджээ.Тайланд хамрагдсан даатгуулагчдын дотор 700.0 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай нь хамгийн өндөр буюу 26.0 хувийг эзэлж байна.  Эсрэгээрээ хамгийн өндөр буюу  3.0 сая төгрөгөөс дээш цалинтай нь хамгийн бага буюу 5.7 хувийг эзэлжээ.  Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-т ажиллагчдын сарын дундаж цалин 1.7 сая төгрөг, хувьцаат компанийнх 1.5 сая төгрөг, ХХК-д ажиллагчдынх 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 63.0-331.7 мянган төгрөгөөр их байна. Төсөвт байгууллага болон бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл (БГБХН)-д ажиллагчдын дундаж цалин 1.2 сая төгрөг гэсэн дүн гарчээ. Харин ТББ-ын ажиллагчдынх 1.1 сая төгрөг байнаСарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2021 оны 2 дугаар улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.6 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 730.8 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Цалин хөлс нь: Үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллаагүй цагийн олговор болон бусад олговроос бүрдэх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар суутгахаас өмнөх буюу нэрлэсэн цалин хөлс юм.

Жишээ нь: Иргэн Э-гийн бодогдсон цалин 1330441 төгрөг гэж үзээд, гарт олгох цалинг тооцоход 1063722 төгрөг болж байгааг дээрх зурагт харууллаа.

Дундаж цалин хөлс нь тайлант хугацаанд цалин хөлс авсан ажиллагчдын тоогоор жигнэсэн нийт цалин хөлс болон тайлант хугацаанд цалин хөлс авсан ажиллагчдын тооны харьцаа юм.

Цалин хөлс нь: Үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллаагүй цагийн олговор болон бусад олговроос бүрдэх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар суутгахаас өмнөх буюу нэрлэсэн цалин хөлс юм.

Жишээ нь: Иргэн Э-гийн бодогдсон цалин 1330441 төгрөг гэж үзээд, гарт олгох цалинг тооцоход 1063722 төгрөг болж байгааг дээрх зурагт харууллаа.

Дундаж цалин хөлс нь тайлант хугацаанд цалин хөлс авсан ажиллагчдын тоогоор жигнэсэн нийт цалин хөлс болон тайлант хугацаанд цалин хөлс авсан ажиллагчдын тооны харьцаа юм.

Нэрлэсэн цалин нь хэрэглээний үнийн индексээр засварлагдаагүй, худалдан авах чадварын өөрчлөлтийг илэрхийлдэггүй бөгөөд татвар суутгал хасагдаагүй цалин, хөлс юм.

Нэрлэсэн цалингийн индекс нь тайлант болон суурь хугацаа (жил, улирлын)-ны нэрлэсэн дундаж цалин хөлсний хувиар илэрхийлсэн харьцаа байна.

Бодит цалин нь нэрлэсэн цалингийн хэрэглээний үнийн индексээр засварлагдсан, худалдан авах чадварын өөрчлөлтийг илэрхийлсэн үзүүлэлт юм.

Бодит цалингийн индексийг тооцохдоо нэрлэсэн цалингийн индексийг, тайлант хугацааны хэрэглээний үнийн индексэд харьцуулж, 100-гаар үржүүлнэ гэсэн ойлголт, тодорхойлолт ҮСХ хийжээ

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631211
0 эможи

keyboard_arrow_up