МҮБХ: 128 бөхийн барилдааныг задгай талбайд хийх шийдвэрийг УОК гаргалаа
2021 оны 7 сарын 24
Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг Улсын онцгой комисст өгсний дагуу Монголын Үндэсний Бөхийн Холбоо баяр наадмын бөхийн барилдаанаа, Морин спорт уяачдын холбоод хурдан морины уралдаанаа, Монголын Хөлбөмбөгийн Холбоо лигийн тэмцээнээ зохион байгуулах саналаа дурдсан хугацаанд нь тус тус хүргүүлсэн.
УОК-ын 2021 оны долдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “… цар тахлын үе учир Бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах…” шийдвэрийг гаргалаа гэж МҮБХ-ноос мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
629084
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс