ХЭҮК морины уралдааны хойшлуулах, эсвэл цуцлах санал гаргалаа

2021 оны 6 сарын 29

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна.

Хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр  ХЭҮК-оос наадмаар морь уралдуулах талаар дараах байр суурь илэрхийллээ.

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан “Засгийн газраас үндэсний их баяр наадмыг үзэгчгүй цахимаар зохион байгуулахаар болсон ч морины уралдаантай холбоотойгоор бөөгнөрөл үүсч, хүүхдүүдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байна. Энэ тухай олон нийтийн зүгээс ч хүчтэй шүүмжлэл өрнүүлж байна. Бидний зүгээс эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ гэж үзээд морины уралдааныг хойшлуулах, эсвэл цуцлах санал гаргаж байгаа” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628359
2 эможи

Purewbayr
2021-06-29 14:43
Shal hereggvi baiguullaga sh dee ta nar
Зочин
2021-06-29 14:30
sanal neg baina.
Зочин
2021-06-29 14:26
хэвлэл мэдээлэлээр иргэд шүүмжлэхээр л энэ ХЭҮК худлаа үнэн дуугарч байна. Хүүхдүүд вакцин хийлгээгүй үед хэдэн феодалуудыг зугаацуулах гэж ардын хүүхэдийн амь насаар тоглохыг ЗГ зөвшөөрч байгаа нь тэнэглэл
keyboard_arrow_up