Хүй долоон худагт болох цахим наадамд 1024 бөх зодоглоно

2021 оны 6 сарын 24

Arslan.mn

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсыг байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын засгийн газраас гаргасан.

Уг шийдвэр болон Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос өгсөн чиглэлийн дагуу бөхийн барилдаантай холбоотой мэдээллийг  хүргэж байна.

Тухайлбал,

  • Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох бөгөөд “Хүй долоон худаг”-т долоодугаар сарын 10-12-нд гурван өдөр болно.
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос барилдах бөхчүүдээс ковидийн шинжилгээ авахтай холбогдуулан өгсөн чиглэлийн дагуу наадамд барилдах бөхчүүдийн урьдчилсан бүртгэл, нэрсийг бөхийн дэвжээдээс зургаадугаар сарын 28-ний өдрийн дотор МҮБХ-нд бичгээр хүлээн авна.
  • Ковид цар тахлаас шалтгаалж Өсвөр бөхийн барилдааныг зохион байгуулах боломжгүй гэж шийдсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
628203
2 эможи

Зочин
2021-06-25 09:06
Түй чёрт, авилгалаар баяжсан феодалууд явдаг жорлон бөхчүүдээ зодолдуулж, унасан нь уйлахаар төрийн албаны түшмэлээр аргадуулж, хүнээс үнэтэй 4 хөлтэй адгуус нь хэн гээч ядуу ардын хүүхэдийг хаана гэмтээж байгааг харан идсэн уусан өөх тарга, авсан авилгал, урд зүгийн торго дурдангаа ТВ-ээр гайхуулж гийгүүлэх юм биз дээ.
болилдоо
2021-06-25 07:49
Ард түмэн үзэхгүй наадам хийх хэрэг байГАА юм уу?
Зочин
2021-06-24 21:58
Допингтой бөа,сэргээштэй мориор яадгийн бэ эрүүл байхад ирэх жилийн наадам үзэх биз.
Dalt
2021-06-24 20:51
uls orond yamarch hereggui nemergui huuhnuudshig shalchignasan horchin bas dopintoi judaggui hogiin buhchuudiig hezeech uzehgui. A.Sukh bataas hoish mongoliin buh hog bolsondoo.
keyboard_arrow_up