СЭЛЭНГЭ: Цагдаагийн алба хаагчид нэмэгдүүлсэн хүчээр ажиллаж байна

2020 оны 2 сарын 13

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид “Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нэмэгдүүлсэн хүчээр ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлуудыг гүйцэтгэж байгаа аж. Эл ажлыг гүйцэтгэхдээ хэв журмын эргүүлийг нэмэгдүүлсэн хүчээр зохион байгуулан ажиллаж байгаа гэнэ. Мөн эргүүлийн үеэр аймгийн Засаг даргын 2020 оны А/16 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлж байна.

Тухайлбал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын цагийн хязгаарлалтад хяналт тавих, үдэш оройн цагаар гадуур явж байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгөх зэрэг ажил, арга хэмжээг зохион байгуулжээ.

Түүнчлэн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газруудын ажилтнуудад хулгайлах гэмт хэргийн замаар олсон байж болзошгүй, сэжиг бүхий эд зүйлийг барьцаалан зээл олгохгүй байхыг анхааруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613704
0 эможи

keyboard_arrow_up