Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс Аваргад таван өрөө байр бэлэглэв

2019 оны 7 сарын 14

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Монгол Улсын аварга Э.Оюунболдод аймгийн Нутгийн зөвлөлөөс таван өрөө байр бэлэглэжээ.

Байрыг ЗГХЭГ-ын дарга, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гардуулав.

Arslan.mn

Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Монгол түмэн цэл залуухан Аваргаа хайр, хүндлэлээрээ өлгийдөн авлаа.

Төрийн наадамд 12 түрүүлсэн Их аварга багшийнхаа амжилтад хүрэхийн төлөө түмэн олныхоо итгэлийг даахыг төлөө хичээгээрэй гэж Монгол түмэн захиж байгааг дамжуулъя. 

Монголын ард түмэнтэй нэгэн адил Хан Бурхан халдун нь хамт хазайж, Хатан Хэрлэн, Онон нь хамт цалгиж, Хан Хэнтийчүүд бахархан наадлаа" гэв.

1989 оны Ардын хувьсгалын 68 жилийн ойн баяр наадмаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Монгол Улсын Дархан Аварга Б.Бат-Эрдэнэ 25 настайдаа хоёр дахиа түрүүлж, Улсын Аварга цол хүртэж байсан. Үүнээс хойш Хэнтий нутгаас 30 жилийн дараа Э.Оюунболд Улсын Аварга цолтон болж байгаа юм.

Дашрамд дурдахад Улсын залуу Аварга Э.Оюунболд өнгөрсөн жилийн наадмаас хойш ОХУ-д тусгайлсан бэлтгэл хийсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605843
2 эможи

Зочин
2019-07-14 15:50
сайн байна.
keyboard_arrow_up