Цагдаагийн байгууллагаас удирдлага, хяналтын түр хэсэг байгуулан ажиллаж байна

2019 оны 7 сарын 12

Arslan.mnArslan.mnТулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Энэ жилийн үндэсний баяр наадмаар цагдаагийн бие бүрэлдэхүүн Төв цэнгэлдэх хүрээлэнд  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Баяр наадамд зориулан цагдаагийн байгууллагаас удирдлага, хяналтын түр хэсэг байгуулан ажиллаж байна. Өчигдөр буюу долдугаар сарын 11-ний өдөр төөрсөн 15 хүүхдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ. Энэ жилийн баяр наадам, амралтын өдрүүдэд иргэдийн  аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжлэн ажиллаж байна. Нийтдээ 1400 гаруй алба хаагчид ажиллаж байна. Хэв журмын хамгаалалт, авто болон явган эргүүл, морьт, нохойтой эргүүлж хийж байна. Жуулчдад оюутан цагдаа ажиллаж байгаа. Өнгөрсөн баярын өдрүүдэд 4485 зөрчил илэрч, 150 гэмт хэрэг шалгагдаж байсан. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10 дугаар хаалга дээр цагдаагийн хэлтгэс гарган ажиллаж, цагдаагийн ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллийг авч ажиллаж байна. Үүнээс гадна энд хяналтын камер, удирдлагын, халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс ажиллаж байна. Цагдаагийн байгууллага Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 68 камер байрлуулсан. Эдгээр камераар хяналт тавьж ажиллаж байна. Үүнээс 12 камер нь хүний царай таньдаг.  Цагдаагийн нэгдсэн санд бүртгэлтэй халаасны хулгайн гэмт хэрэгт бүртгэгдсэн 600 гаруй этгээдийг бүртгэсэн байдаг. Хэрвээ энэ өдрүүдэд урьд нь халаасны хулгайн хэргээр  бүртгэгдсэн этгээд камерт бичигдвэл фейс систем таниад, сигнал өгч байгаа аж.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605821
0 эможи

Зочин
2019-07-12 12:40
сайн байна.
keyboard_arrow_up