ФОТО: Хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө
Үндэсний их баяр наадмын Тавын даваанд улсын цолгүй 10 бөх барилдсанаас ес нь улсын цолонд хүрлээ.
Шинэ начнуудыг танилцуулбал:
Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн арслан Б.Батжаргал Дархан аварга Г.Өсөхбаяраар давж,
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн арслан Шоовдорын Дарханбат улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж,
Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох улсын арслан П.Бүрэнтөгсөөр тав давж,
Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, аймгийн арслан Ц.Бямба-Очир Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболдоор давж,
Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн арлсан Д.Амаржаргал Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж,
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Шарын Мөнгөнбаатар Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан М.Өсөхбаяраар тав давж,
Хөвсгөл аймгийн Их Уул сумын харьяат, ДЦС-IV-ын бөх, аймгийн арслан Батбаярын Даваа-Очир улсын заан Батмөнхөөр тав давж,
Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн арслан Т.Бэгзсүрэн Булган аймгийн Сайхан сумын харьяат, Улсын заан Н.Түвшинбаяраар давж,
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Нацагсүрэнгийн Золбоо Улсын харцага Б.Бат-Өлзийгөөр тав давж Монгол Улсын начин цолны болзол хангалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ Зургаагийн даваа эхэлэхэд бэлэн болоод байна.
Эх сурвалж: Гэрэл зургийг: MPA.mn
|