ЦЕГ: “ХҮЙ 7 ХУДАГ“-т Цагдаа, дотоодын цэргийн 1151 алба хаагч өндөржүүлсэн байдалд ажиллаж байна

2018 оны 7 сарын 11

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наамдын хурдан шүдлэн, хязаалан морьдын уралдаан өчигдөр буюу  2018 оны 07 сарын 10-ны өдөр  боллоо. Хязаалан насны 236 морь, шүдлэн насанд 201 хурдан буян хурдаллаа.

Arslan.mn

Хүй долоон худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 1151 алба хаагч уралдааны аюулгүй байдлыг хангаж, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэн ажиллаж байна. Мөн ЦЕГ-аас иргэд, олон нийтийг тайван, элдэв зөрчилгүй наадах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө "Хүй 7 Худаг"-т үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, иргэдэд зөвлөмж, мэдээлэл өгч ажиллаж байгаа аж. Энэ жилийн хувьд Улсын их баяр наадам гэмт зөрчилгүй, зохион байгуулалт сайтай болж буй цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Иргэд, олон нийт та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн, сайхан наадаарай. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59472
1 эможи

tumuruu
2018-07-13 14:31
mash sain sjlaj bnaa
zochin
2018-07-11 18:40
huuli sahiulahiin ih surguuliin tsagdaagiin surguuliin 300 n sonsogch alba haagch nar vvreg gvitsetgej bgaa shvv
keyboard_arrow_up