ФОТО: Хурдан морины уралдаан хязаалангаар эхэллээ
Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр /2018.07.10/ Хүй долоо худагт хязаалан, шүдлэн насны морьдоор эхэллээ.
Хязаалан насны морьдын уралдаан 08.00-11.00 цагийн хооронд болж, энэ жилийн улсын баяр наадмын хурдан хязаалангууд тодорно. Мөн газар газрын хурдан шүдлэн насны морьдын уралдаан 14.00-16.30 цагийн хооронд болно. Хязаалан 17 км, шүдлэн 14 км-т уралдаж байна.
Хязаалан насны морьдын уралдаанд Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд хурдалж наадамчин олноо баясгалаа.
“Хүй долоо худаг”-т явган хүний зам тавьж, гэрэлтүүлгийн системийг шинэчилжээ. Мөн наадамчин олны аюулгүй байдлыг хангах, тэднийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоодын цэргийн тавдугаар ангийн алба хаагчид морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж, шонгуудад цацруулагчтай тэмдэг, тэмдэглэгээ наасныг баяр наадмын комиссоос мэдэгдсэн. Мөн хурдан морины уралдааны замыг камержуулжээ. Долдугаар сарын 11-нд азарга, их нас, долдугаар сарын 12-нд соёолон, даага уралдаж, улсын их баяр наадмын хурдан ажнай хүлгүүд Хүй долоо худагт тодорно.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|