Баяр наадмын амралтын өдрүүдэд нийт ард иргэдэд анхааруулах зөвлөгөө
2018 оны 7 сарын 10
Баярын амралтын өдрүүдэд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихсэж, төрөл бүрийн хордлогот, халдварт өвчин, архаг хууч өвчин сэдрэх, осол гэмтэл ихсэх хандлагатай байдаг. Иймд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
- - Архи дарснаас татгалзах, архигүй баяр тэмдэглэх
- - Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах
- - Хоол ундыг тохируулан хэрэглэх, муудсан хоол хүнс хэрэглэхээс сэргийлэх
- - Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө, бие зассаны дараа гараа сайтар угааж байх
- - Ил задгай, баталгаагүй газраас хоол хүнс авахаас татгалзах
- - Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эх, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих
- - Наршилтаас сэргийлэх
- - Гүнзгий гол, дуу цахилгаантай бороо, үеэр уснаас сэргийлэх
- - Ахуйн осол гэмтлээс сэргийлэх
- - Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах
- - Хурд хэтрүүлэхгүй явах, суудлын бүс, даруулгыг хүн бүрт тохируулан хэрэглэх, суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэхгүй байх
- - Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах
- Гудамж, талбайд хүн ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх, тусламж иртэл анхны тусламж үзүүлэх
Xаяг:УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-9
Хангарьд ордон-900 тоот, Улаанбаатар-15160
Утас: (976-11)320981, 70110500 Факс: (976-11)325076
Цахим хаяг: http://www.ubhealth.mn, nemg@ubhealth.mn
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
59451
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс