Түрүүлсэн бөхөд Эрчим хүчний сайд хүндэтгэл үзүүллээ

2014 оны 7 сарын 16

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, ДЦС-3 ТӨХК-ийн болон “Увс нуур” дэвжээний бөх Улсын арслан  Намсрайжавын Батсуурьт өнөөдөр Эрчим хүчний сайд М.Сономпил хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү өргөн барилаа. Мөн энэ үеэр түүний гаргасан амжилтыг үнэлж Эрчим хүчний яамны Хүндэт жуух бичгээр шагнасныг гардуулж баяр хүргэсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5864
0 эможи
keyboard_arrow_up