Үндэсний их баяр наадмын үеэр төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ зохион байгууллаа
Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд тус дүүргийн хуваарьт газарт наадамчдад чанар, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангасан худалдаа, үйлчилгээг зохион байгууллаа. Хуушуур, ус ундаа, зайрмаг, бэлэг дурсгал, гэрэл зураг, хүүхдийн тоглоом, айраг зэрэг худалдаа, үйлчилгээгэээр наадамчин олонд үйлчиллээ. Худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллагуудыг цэнхэр өнгийн цагаан хээтэй сүүдрэвч асраар жигдэлж, дүүргийн лого бүхий дугаарыг нэгдсэн загвараар бичиж байрлуулан үйлчилгээний ажилчдад хормогч, малгай, дүүргийн логотой энгэрийн тэмдэгээр жигдэллээ. Баяр наадмын өдрүүдэд нийгмийн хэв журам чанд сахиулж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйлчилгээ гаргуулахгүй байхыг анхаарч ажилласан байна.