Энэ жилийн шинэхэн цолтнууд

2014 оны 7 сарын 16

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд цол хүртсэн бөхчүүд болон гурвын даваанаас хойшхи дүйзийг дахин танилцуулъя.

Улсын арслан цол:

  • Увс аймгийн Ховд сумын харьяат "Увснуур" дэвжээ, ТЭЦ-3, "Химон" констракшны бөх улсын харцага Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж, улсын арслан цолны эзэн боллоо.

Улсын гарьд цол:

  • Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы "Завхан" дэвжээ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, "ЗД" констракшны бөх улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайхан  улсын наадамд үзүүрлэж, гарьд цол хүртэв. 

Улсын харцага цол:

  • Ховд аймгийн Чандмань сумын харьяат "Аврагч" спорт хороо, "Ховд" дэвжээ, "Нью" прогресс группийн бөх улсын начин Баатархүүгийн Пүрэвсайхан.

Улсын начин цол:

  • Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат "Дүнжингарав" дэвжээ, "Багануур" ХК, Акс херо компаний бөх аймгийн хурц арслан Ч.Батчулуун,
  • Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат "Хилчин" спорт хороо, ХЦ-0311-р анги, "Хантайшир" дэвжээний бөх аймгийн арслан Б.Суманчулуун,
  • Архангай аймгийн Тариат сумын харьяат "Алдар" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Хера холдинг" ХХК-ний бөх аймгийн арслан Найдангийн Адъяабат,
  • Завхан аймгийн Алдархаан сумын харьяат "Алдар" спорт хороо ЗХ-ний 325-р анги, Засагт ханы "Завхан" дэвжээ, "Тэргүүн саруул зам" ХХК-ний бөх аймгийн арслан Лхагваагийн Лха-Очир,
  • Завхан аймгийн Алдархаан сумын харьяат "Алдар" спорт хороо ЗХ-ний 017-р анги, Засагт ханы "Завхан" дэвжээ, "Сандэй" группийн бөх цэргийн арслан Базаргүрийн Бадамсүрэн нар улсын начин цол хүртэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5793
0 эможи
keyboard_arrow_up