Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүлж хурсан олныг баясгалаа

2014 оны 7 сарын 13

Их Монгол улс байгуулагдсны 808, АХ-ын 93 жилийн ойн баяр цэнгэл наадмын хурдан хөөрхөн дааганы уралдаан өнөө өглөө боллоо. Газар газрын 234 ирээдүйн түмэн эхүүд тоосоо өргөж, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн өсгий цагаан хээр даага түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа.Харин аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр хурдалсан. Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хар бор, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жалбасүрэнгийн Бат-Эрдэнийн хул, айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бадамгаравын Бадраагийн хүрэн зээрд даага тус тус хурдалсан байна.

Дараагийн байруудад орсон даагануудыг танилцуулбал:
6.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Манлай уяач Дамбын Хишигжаргалын хүрэн халзан.
7. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Шүхэртийн Лхамсүрэнгийн саарал.
8. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Сэр-Одын Нэргүйбаатарын хээр.
9. Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нэргүйн Амарбаясгалангийн зээрд.
10. Булган аймгийн Бугат сумын уугуул Р.Мягмардоржийн шарга.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5782
0 эможи
keyboard_arrow_up