ГОК-ийн Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэнгийн соёолон түрүүллээ

2014 оны 7 сарын 12

Монголын тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн их баяр наадмын соёолонгийн уралдаанд 230 эрдэнэт хүлэг уралдлаа. Энэ жилийн соёлонгийн уралдаанд Архангай аймгийн Ихтамир сумын харъяат ГОК-ийн захирал асан Ч.Ганзоригийн хүү “Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэнгийн халтар  түрүүлэв. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат Монгол Улсын Тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн сартай зээрд хурдлав. Харин айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Жадамбын Бат-Эрдэнийн ногоон, дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн бор, тавд Дорнод аймгийн Баяндун сумын уяач Пүрэвдоржийн Цэгмидийн хул тус тус өнгөллөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5769
0 эможи
keyboard_arrow_up