Хүчит бөхийн хоёрын даваа улсын цолтой бөхчүүдэд хатуухан болж өнгөрлөө
Монголын тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн их баяр наадмын хүчит бөхийн хоёрын даваа улсын цолтой бөхчүүдэд хатуухан болж өнгөрлөө. Хоёрын даваанд улсын гарьд И.Доржсамбуу, заан Ц.Баярсайхан, О.Одгэрэл, харцага Д.Батболд, Ч.Чулуунбаатар, улсын начин Ду.Батбаяр, У.Балжинням, Б.Заяамандах, С.Багахүү нарын улсын цолтой бөхчүүд учраа бөхдөө өвдөг шороодлоо. Ардын хувьсгалын 93 жилийн наадамд дархан аварга 2, аварга 3, арслан 9, гарьд 5, заан 12, харцага 20, начин цолтон 53 зодоглохоор бүртгүүлсэн байна. Мөн аймаг, цэргийн арслан 92, заан 20, харцага 17, начин 59 улсын цолны төлөө барилдаж байгаа юм. Эдгээр бөхчүүдээс маргааш шинэ цолтнууд төрөн гарах юм.