Үндэсний их баяр наадмын хурдан азарганууд барианд орлоо
2014 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганууд барианд орлоо. Нийт 160 гаруй шандаст хүлэг гараанаас гарсан. Үүнээс:
1.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын хонгор азарга түрүүллээ
2.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун
3. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан
4.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Содномцэрэнгийн Цэмбэлийн зээрд
5.Завхан аймгийн уугуул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Бадамын Оргилын оодон халтар азарга тус тус хурдаллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5755
0 эможи