НААДАМ-2014 Шүдлэн насанд Б.Цэрэнбалтавын хээр үрээ түрүүллээ

2014 оны 7 сарын 10

Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьд барианд орж ирлээ.

Гарааны зурхайгаас  нийт 308 хурдан шүдлэн насны морьд хөдөлсөнөөс Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Энхбатын Дашцэрэвийн уясан Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, МУ-ын гавьяат хуульч Бат-очирын Цэрэнбалтавын хурдан хээр үрээ төрийн их байр наадамд торгон жолоо өргүүлэв.

Аман хүзүүнд Улаанбаатар хотын Хөх чоно группийн ерөнхийлөгч Пүрэвбаатарын бор үрээ хурдалсан. Харин айргийн гуравт ҮХААЯ-ны дэд сайд Цэвэгдоржийн Тувааны хул, айргийн дөрвөөр Дундговь аймгийн Адаацаг сумын аймгийн алдарт уяач Дашдэлгэрийн Сүхбаатарын хонгор халзан, айргийн таваар Төв аймгийн Сэргэлэн сумын МУ-ын том манлай уяач Д.Ононгийн бор тус тус хурдалж хурсан олон наадамчин түмнээ баясгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5748
0 эможи
keyboard_arrow_up