“ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД ЗӨВЛӨЕ” уулзалтыг аж ахуйн нэгжүүдийн дунд зохион байгууллаа

2018 оны 5 сарын 09

Arslan.mn

“ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЭХЭЛНЭ” уриатай зохион байгуулагдаж буй Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Нийслэлийн татварын газраас  өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн дунд “ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД ЗӨВЛӨЕ” уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтад Нийслэлийн татварын газартай харилцагч шилдэг татвар төлөгч 20 аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо.

Arslan.mn
Уулзалтыг нээж НТГ-ын ТТХХ-ийн дарга Х.Уранчимэг хэлсэн үгэндээ “ Татвар төлөгчдийн өдрүүд  19 дэх жилдээ  орон даяар зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийг ил “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” гэсэн уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн татварын төлөгчдийн өдөр  бүх  татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэнд талархал бичиг явуулж байгаагаараа ихээхэн онцлогтой.
Өнөөдөр Монгол улсад хэрэгжиж байгаа нэмэгдсэн өртөгийн албан татварын  урамшуулалын системийн дагуу бараа, ажил үйлчилгээ, худалдан авалт  бүртээ НӨАТ төлж байна. Тухайн төлсөн татвар бүрийг  цахим хэлбэрээр харах боломжтой.  100 гаруй мянган татвар төлсөн иргэн, 58000 мянган аж ахуйн нэгжид энэ  талархлын  хуудсыг цахимаар явуулсан. Татвар төлөгчтэй холбоотой мэдээллийг нээлттэйгээр зарлаж болдоггүй учир талархлыг цахимаар хүргүүлж байна.
Манайхаас томоохон хэд хэдэн ажлуудыг зохион байгуулж байгаа. Тухайлбал  ЕБС-иудад “Би ирээдүйн татвар төлөгч” гэсэн сэдэвт сургалтыг явууллаа.
Мөн “Татвар төлөгч танд зөвлөе” ажлын хүрээнд татвар төлөгч сегментүүдэд болон зорилтот бүлгүүдийн  хүсэлтээр ажлын байран дээр болон манай татварын байранд сургалт зохион байгуулж байна.
Нийслэлийн хэмжээнд манайд бүртгэлтэй төрийн болон төсөвт байгууллагатай нийлээд 130 гаруй аж ахуйн нэгж байна. Эдгээрийн дундаас улсдаа тодорхой хэмжээний татвараа төлөөд, ажлын байр бий болгоход тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулаад амжилттай ажиллаж байгаа 20 аж ахуйн нэгж төлөөлөл ирсэн учир  та бүхэндээ татварын газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.” хэмээлээ.

Arslan.mn
Дараагаар нь  СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн багш Ц.Өнөржаргал татварын хууль тогтоомж болон ААНОАТ, НӨАТ-тай холбоотой орсон нэмэлт өөрчлөлт, олон улсын татварын ойлголт, давхар татварын гэрээний талаар ойлголтын талаар оролцогчдод мэдээлэл өглөө.

Arslan.mn

Энэ сарын 07-11-ний өдрүүдэд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд Татварын ерөнхий газар энэ жил анх удаа Монгол Улсын төсвийг бүрдүүлж буй нийт татвар төлөгчиддөө талархал илэрхийлж, хүн бүрт цахим хэлбэрээр талархал илгээж байгаа ажээ.
“Цахим талархал”-ыг Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ биелүүлж, татвар төлөгч таны 2017 онд төрийн алтан санд оруулсан хувь нэмрийг тань үнэлж байгаа хэрэг юм. Татвараа төлсөн ААН, байгууллагууд www.etax.mn, иргэд www.ebarimt.mn цахим хуудсуудад нэвтэрч, өөрсдийн төлсөн татвар бүхий “Цахим талархал”-ыг хүлээж авах юм. Ингэхдээ цахим тайлан илгээдэг ААН, байгууллагууд www.etax.mn цахим хуудсанд өөрийнхөө эрхээр нэвтэрч орно. Харин иргэдийн хувьд www.ebarimt.mn цахим хуудсанд нэвтэрч, хэрэглэгчийн код, нууц үгийг идэвхжүүлснээр “Цахим талархал” танд очих юм байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57064
0 эможи

keyboard_arrow_up