НААДАМ-2014: Энэ жил өсвөрийн 128 бөх наадмаар барилдана

2014 оны 7 сарын 08

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар өсвөр 128 бөхийн барилдаан болно.  Тус барилдаанд оролцон уран мэхийг уралдуулж, хүчийг үзэн барилдах 14-15 насны хөвгүүдийг 2014 оны долдугаар сарын 8, 9-нд 10.00-18.00 цагт Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ.

Наадмын барилдаанд 1998 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд барилдах юм байна. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын болон Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, тус тус авч ирнэ.

Баримт бичиг зөрчилтэй болон дутуу бол бүртгэхгүй болохыг Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны салбар хорооноос онцлон анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5581
0 эможи
keyboard_arrow_up