НААДАМ-2014: Наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл эхэллээ

2014 оны 7 сарын 09

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш  буюу 07 дугаар сарын 09-ний өдөр буюу өнөөдөр эхэллээ. Бүртгэл Монгол бөхийн өргөөнд 2  өдөр үргэлжилнэ. Энэ жилийн наадамд хүчит 512 бөх зодоглох юм.
Харин үндэсний их баяр наадмын өсвөрийн барилдаанд барилдах 14-15 насны хүүхдүүдийг 7 дугаар сарын  8, 9-ний өдөр “Монголын хүүхдийн ордон”-д бүртгэнэ. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүйг Үндэсний бөхийн салбар хорооноос анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5566
0 эможи
keyboard_arrow_up