Санхүүгийн зохицуулах хороо хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын асуудлаар гурван талт санамж бичиг байгууллаа

2014 оны 7 сарын 07

Санхүүгийн зохицуулах хороо, Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын даатгагчдын холбоо хамтран 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр"Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал"-ын асуудлаар 3 талт санамж бичиг байгууллаа.

 

Хурдан морины уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор гэнэтийн ослын даатгалын бүтээгдэхүүний үйлчилгээг сайжруулах, Даатгалын компаниудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор энэхүү санамж бичгийг байгууллаа.

Санамж бичиг байгуулснаар аймаг орон нутагт Санхүүгийн зохицуулах хорооны орон нутаг дахь төлөөлөгч, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, газар, Даатгалын байгууллагуудын  салбар  нэгжүүд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэн, хурдан морины уралдааны зар, зохион байгуулалт, үр дүнгийн тухай мэдээллийг харилцан солилцож, түүний зохион байгуулалтад хамтарсан шаардлага хүргүүлж, хэрэгжилтийг хянаж ажиллана.

ХТҮГ-ын зүгээс хурдан морины уралдаанч хүүхдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хангах, түүнтэй холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал, санаачилга гаргах, олон нийтэд танилцуулах, шийдвэр гаргагчид нөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5546
0 эможи
keyboard_arrow_up