Цагдаагийн хамгаалалттай “наадмын тасалбар” зарах хэрэг байна уу

2014 оны 7 сарын 07

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ сарын 6-наас буюу өчигдөрөөс эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж байгаа юм.

 

Наадмын тасалбар Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч тасалбар 16 мянга, 20 мянга, 24 мянган төгрөгийн сонголттойгоор зарагдаж байна.

Иргэд өчигдөр өглөө эртлэн Соёлын төв өргөөний кассан дээр уртаас урт дараалал үүсгээд байгаа бөгөөд өнгөрсөн жилийнхээс олон тооны цагдаагийнхны харуул хамгаалалтын дор тусгайлан зассан хашлага дотор дугаарлан касс руу орж байлаа. Энэнээс харвал тасалбар ихээхэн эрэлттэй байгаа юм. Зарим нэг нь урьд өдрийн оройноос эхэлж дугаарласан ч хүн байх. Ойчирлож байгаа хүмүүс усны гутал, цув, хоол цайтайгаа ирж дугаарлаж байгаа сурагтай. Жилээс, жилд ийнхүү наадмын тасалбарын эрэлт ихсэж байгаа учир олон газраар борлуулахыг зохион байгуулагчдаас хүсч буйгаа хүмүүс хэлж байлаа. Наадмын тасалбарыг жил бүр ингэж иргэдийн дунд бухимдал үүсгэн борлуулж байхаар онлайнаар борлуулж яагаад болохгүй гэж. Энэ асуудлыг зохион байгуулж буй тусгай албаныхан, байгууллагууд анхааралдаа авах болоогүй болов уу.

Өнгөрсөн жилүүдэд ч наадмын тасалбарын борлуулалтаас үүссэн шүүмжлэлүүд их гардаг байсан юм. Харин энэ удаад дээрх байдлыг цэгцлэхээр ийнхүү хашлага хүртэл татсан боловч мөн иргэдийн бухимдал илүү их байна. Гэвч дугаарлан зогссон иргэд нэг хүнд дөрвөн хүртэлх тасалбар борлуулж байгааг эсэргүүцэж байсан бөгөөд гэр бүлээрээ үзэхийн тулд өглөөнөөс хойш гурвуулаа ирлээ хэмээх хүн ч байлаа. Мөн өнөөдөр хэчнээн ширхэг тасалбар борлуулахаа тодорхой хэлэхгүй дугаарлалт үүсэж байгаад нь ч бухимдалтай байв.

Соёлын төв өргөөнд наадмын тасалбар борлуулах ажлыг Гавьяат жүжигчин Б.Батзаяа хариуцан ажиллаж байгаа ажээ. Тэрбээр дугаарлан зогсоо иргэдэд хандан “15-аараа биш 10, 10-аараа дотогш ороорой” хэмээн зааварчилгаа өгөв. Харин иргэд өнөөдөр зарах тасалбарынхаа тоог хэл хэмээн түүнээс шаардаж байв. Үндэсний их баяр наадмаа үзэх гэсэн иргэд ийнхүү Соёлын төв өргөөны кассны гадаа уртаас урт дараалал үүсгэсээр...

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5490
0 эможи
keyboard_arrow_up