НААДАМ-2014: Наадамчин олонд үйлчлэх "Railbus"-ийн цагийн хуваарь

2014 оны 7 сарын 07

Энэ жилийн баяр наадмаас  эхлэн анх удаа  Railbus буюу төмөр замын автобус Хүй долоо худаг руу тээвэрлэлт хийхээр болсон юм. Төмөр замын автобус нь 7 сарын 10,11,12,13-ны Амгалан өртөөнөөс Хүй 7 худаг дах Давааны зөрлөг өртөө хүртэл иргэдэд үйлчилнэ. “RAILBUS” –ийн цагийн хуваарьтай уялдуулан  Дүнжингарав худалдааны төв рүү 7 сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлийн нийт их багтаамжийн 120 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар очиж үйлчилэхээр нийслэлийн Тээврийн газраас  зохицуулалт хийжээ.  Мөн Төв цэнгэлдэх рүү Дүнжингарав худалдааны төвөөс 10, Мишээл экспо төвөөс 8, Дунд голоос 5 том оврийн автобус богино эргэлтээр  3-5 минут тутамд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг руу 5 автобус үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын  93 жилийн ойн баяр, наадмын үеэр хурдан морь барианы "Хүй долоон худаг"  хүрч үйлчлэх автобусаар зорчих жишиг үнэ

Чиглэлийн нэр Тээврийн хэрэгслийн төрөл Зорчих үнэ /төгрөг/
том хүн хүүхэд
1 Хүй долоон худаг-Офицерүүдийн ордон Бага багтаамжийн автобус 1000 300
2 Хүй долоон худаг-7 буудал Бага багтаамжийн автобус 1000 300
3 Хүй долоон худаг-III, IV хорооллын эцэс Бага багтаамжийн автобус 700 300
4 Хүй долоон худаг-5 шар Бага багтаамжийн автобус 700 300
5 Хүй долоон худаг-Ханын материалын комбинат Бага багтаамжийн автобус 700 300
6 Хүй долоон худаг-Төв цэнгэлдэх Их багтаамжийн автобус 800 300
7 Хүй долоон худаг-Давааны өртөө Их багтаамжийн автобус Үнэ төлбөргүй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5480
0 эможи
keyboard_arrow_up