НААДАМ-2014: Өнөөдөр А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар дархан аварга цолоо гардах нь
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж өнгөрсөн наадмаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан билээ. Тэрбээр, хуулийн төсөлд бөхийн чимэг “Улсын далай аварга” цолыг хасахаар тусгасан юм.
Гэтэл багагүй шүүмжлэлд өртсөн эрхэм гишүүний хуулийн нэмэлт өөрчлөлт чуулганы хуралдаанд хэлэлцэгдэж амжилгүй унаж байсан билээ. Гэсэн ч өнөө жил мөн л дахин өнөөх хуулийн төслөө өргөн мэдүүлж батлуулсан юм.
Энэ хууль батлагдсанаар улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгож, улмаар арав давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, мөн найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд улсын арслан, улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол улсын аварга цол олгохоор болсон юм.
Тэгвэл өнөөдөр 12 цагт Даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт далай аварга цолыг нь алагсаж “Дархан аварга” цол, тэмдгийг нь олгохоор болсон мэдээлэл байна.