НААДАМ-2014: Наадмын тасалбар худалдаалагдаж байна
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр батлагдан гарсан бөгөөд наадам 7 дугаар сарын 7-нд буюу өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэлнэ. Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбар өчигдрөөс эхлэн худалдаанд гарсан бөгөөд худалдааны кассууд цагтаа нээгээгүйгээс болж хүмүүсийг бухимдлыг хүргэж байгаа юм байна.
Тэрээр 09.00 цагт нээх байсан боловч 11.00 цагт нээж хүмүүсийг урт дарааллыг үүсгэж байгаа аж.
Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа 7 дугаар сарын 11-ний 11:00 цагаас эхлэх бол энэ жилийн наадмын нээлтийг “Босоо заяатай Монгол” зохиомжоор толилуулахаар Монгол Улсын төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулж байна. Наадмын нээлт үзэх тасалбарыг 7 сарын 6-аас эхлэн 7, 8-ны өдрүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаална. Тасалбарын багцын үнэ Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16 000, 20 000, 24 000 төгрөгийн үнэтэй байгаа ажээ.