НААДАМ-2014: Элсэн дээрх шоу уралдаан болно

2014 оны 7 сарын 04

Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар “Улаанбаатар уран баримал 2014” наадам болно. Наадмыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  2014 оны 7 дугаар сарын 5-наас 13-ны хооронд зохион байгуулах бөгөөд  наадмын үеэр хүрдэн дээр ваар эргүүлэх үзүүлбэр, хүүхдийн элсэн баримлын уралдаан, Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн хөрөг зураг зурах тэмцээн болох юм.  Мөн амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, элсэн дээрх шоу, тэмцээн, уралдаан зохиогдож гадаад дотоодын жуулчдад зориулсан сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн иргэдэд Керамикийн салбараас шаазан таваг дээр акрелик, паалангаар гарын хээг гаргах урлагийн үйлчилгээ, модон хүүхэлдэйн дээр зураг зурах, орон зайн урлаг,хөрөг баримал хийх, Миний ертөнц цаасан бүтээлийн уралдааны үзүүлбэрийг үзүүлж сонирхуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5402
0 эможи
keyboard_arrow_up