НААДАМ-2014: Жилд давхардсан тоогоор 47 мянган хүүхэд морь унадаг

2014 оны 7 сарын 03

Өнөөдөр Хангарьд ордонд үндэсний баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Хурдан морины салбар хороо болон Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас хурдан морь, унаач хүүхдүүдийн талаар мэдээлэл хийлээ. Тус хуралд Хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар, Хурдан морины салбар хорооны дарга Ж.Болдбаатар Хурдан морины салбар хорооны гишүүн Н.Ганибал, Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Б.Нарантуяа болон бусад төлөөлөгч нар оролцлоо. Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Б.Нарантуяа "Уралдааны талбар дээр осолдож гэмтэх асуудлууд их байдаг. Энэ тал дээр хууль эрхзүйн асуудлыг сайн шийдэх хэрэгтэй. Өнгөрсөн жилийн наадмаас нас барсан хоёр хүүхдийн асуудал байгаа. Түүнийг хуулийн байгууллага шийдвэрээ гаргасан. Хүнд бэртсэн хүүхдийг дахин морины уралдаанд оролцуулахгүй байх нөхцөлийг тавьсан. Монгол улсад жилдээ нийт 16 мянган хүүхэд морь унаж байна. Нийт давхардсан тоогоор 47 мянган хүүхэд морь унадаг судалгаа гарсан. Энэ хүүхдүүдийг яаж осол гэмтэлгүй уралдуулах вэ гэдэг талаас нь бид хүүхдийн хамгаалалтын хувцасыг нэврүүлэх тал дээр анхаарч 2010 онд баталсан хүүхдийн стандарт хувцасыг өмсгөж байна. 2012, 2013 онд стандартын шаардлагыг өндрөөр тавьж хүүхдүүдэд заавал цээживч, малгай, өвдгөвч, тохойвчийг өмсөхийг шаардаж байгаа. Энэ нь наад зах нь гэхэд хүүхэд унаж бэртвэл аюул багатай гэмтэхээс бүрэн сэргийлж чадахгүй ч гэмтэл доргилт авахад зөөлөвч болж өгнө. Харин эцэг эхчүүд, уяачид хүүхдэдээ сайн чанарын хувцасыг авч өгөх хэрэгтэй. Өнөөдөр морь унах нь бас хөдөлмөр юм. Өнөөдрийн хувьд нэг хүүхэд таван насны морь унах нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудал бөгөөд үүний араас эрчимтэй явж энэ байдлыг арилгахыг хичээх болно гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5362
0 эможи
keyboard_arrow_up