НААДАМ-2014: Баяр наадмын хөтөлбөрт холч хурдан морьдын уралдаан орлоо
Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт холч морины буюу 60 километрийн уралдаан албан ёсоор багтахаар боллоо. Монголын морин спорт уралдааны үндэсний холбооноос зохион байгуулж буй холч морьдын "Их хүлэгч" уралдаанд насанд хүрэгчид буюу 18 нас хүрсэн иргэд оролцох бөгөөд долдугаар сарын 10-ны 16:00 цагт гараанаас гарч Алтан-Уулын чиглэлд 30 км зам туулан гарааны зурхайд очих бөгөөд тэндээ 30 минут амраад уралдааныг дахин үргэлжлүүлэх аж. Ингэхдээ гарааны төхөөрөмжийн араас нэгэн зэрэг гарч, барианд түрүүлж ирсэн эхний таван морьдыг барих гэнэ.
Холч морины уралдаанд оролцох их морьдын нас, үүлдэр харгалзахгүй бөгөөд тамирчдыг долдугаар сарын 8, 9-нд бүртгэх аж. Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бүхэн 9918-8152 дугаарын утсанд холбогдоорой.