НААДАМ-2014: Жуулчдын анхааралд
2014 оны 7 сарын 02
Наадмаар ирэх жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Иймээс тус жуулчидад зориулсан бяцхан зөвөлгөөг хөтөч танд хүргэж байна.
- Наадмын нээлтийн үеэр төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна дотно талаар хөл хөдөлгөөн ихэсч, зам талбай машинаар дүүрдэг тул нээлт эхлэхээс дор хаяж 1.30 минутын өмнө жуулчдаа аван зочид буудлаас хөдлөх хэрэгтэй.
- Наадмын нээлт үзсэний дараа бөхийн нэгийн давааг эхлүүлээд сурын талбай руу газарчлах хэрэгтэй боловч цаг хожихын үүднээс хажуу талын асарт өрнөж буй “шагайн харваа”-г үзүүлээд, дараа нь нум сумны харвааг үзүүлэх нь тохиромжтой байдаг.
- Наадмын талбайд жил бүр Nomadic expeditions компани “түр ресторан” ажиллуулдаг тул жуулчдаа тэнд ваучераар хооллох боломжтой.
- Наадмын нээлтийн тасалбарыг Монголын Аялал Жуулчлалын Холбоо болон хотын захиргааны наадмын комиссоос худалдан авч болох бөгөөд гадаад хүний тасалбар ам доллар байдаг.
- Өдрийн хоолны дараа хурдан морины талбай руу газарчлах бөгөөд морины талбайд суух суудал ховор, хүмүүс болон морьдын хөлөөр тоос босдог, уралдааны морьд барианд орж ирэх, гараанаас гарах цаг зарим тохиолдолд зөрдөг гэдгийг жуулчиддаа урьдчилан анхааруулж хэлэх хэрэгтэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5300
0 эможи