НААДАМ-2014: 2013 онд шинээр улсын цол авсан бөхчүүд
Наадмын зүлэг ногоон дэвжээн дээр ид хаваа гайхуулан барилдах бөхчүүдийн бэлтгэл үндсэндээ ханажээ. Бөхчүүд наадам дөхөхөөр бэлтгэл гэхээсээ илүү хүчээ хөөж, мэхээ давтахаас гадна учраагаа хэрхэн давах вэ гэдгийг дотроо бясалгааг бизээ. Цолтой бөхчүүд цолоо нэмэх, залуу бөхчүүд улсын цолонд хүрэх гэж их л мэрийж хичээдэг.
Ингээд 2013 оны Улсын их баяр наадмаар шинээр цол хүртсэн бөхчүүд
Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба үзүүрлэснээр улсын гарьд цол хүртсэн билээ.
Улсын аварга:
Г.Эрхэмбаяр /Сэлэнгэ аймгийн Мандал сум/
Улсын гарьд:
Б.Гончигдамба /Завхан аймгийн Их-Уул сум/
Улсын заан:
Б.Батмөнх /Төв аймгийн Баянхангай сум/
Улсын харцага:
Н.Түвшинбаяр /Булган аймгийн Сайхан сум/
Н.Батсуурь /Увс аймгийн Ховд сум/
Э.Оюунболд /Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум/
Улсын начин:
Т.Баасанхүү /Увс аймгийн Тэс сум/
Л.Цэрэнтогтох /Говь-Алтай аймгийн Цогт сум/